• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48886.75

( 86.7 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48886.75 86.7
MSE A Индекс 18802.96 -16.26
MSE B Индекс 14492.05 -39.98

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-22 15:55:39

Энэ өдөр нийт 56,841,954,965 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОРХОН АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-22 14:53:29

Өдөрлөг ирэх өдрүүдэд Булган, Хөвсгөл аймгуудад үргэлжилнэ.

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-10-21 16:29:14

Бирж нь 1303 (MNZGKHB13034) кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

ОРХОН АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-22 14:53:29

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр (2025.10.22) Орхон аймагт зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын Санхүүгийн боловсрол, сургалтын албаны мэргэжилтэн Э.Өлзийсайхан иргэдэд "Санхүүгийн боловсрол" сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ.

Мөн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж Хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт, мөн МУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр иргэдэд олгогдсон цэнхэр, ягаан тасалбартай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй "Гүүдсек ҮЦК” ХХК, “БиДиСек ҮЦК” ХК-иудийн төлөөлөл хөрөнгийн зах зээлд иргэд хэрхэн хөрөнгө оруулалт хийх боломжтой талаар танилцуулга мэдээлэл өгч ажилласан.

Энэхүү өдөрлөгөөр:

  • Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт өгөх сургалт

  • 1072 хувьцааны бүртгэл, ногдол ашиг, 

  • Баялгийн шударга хуваарилалтын талаар

  • Цэнхэр, ягаан тасалбар болон иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, мэдээллийг шүүж өгөх,

  • Зах зээлд гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах болон үнэт цаас гаргагчдад зөвлөгөө өгөх хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сэдвийн хүрээнд оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг зорьж байна.

Өдөрлөгт нийт 200 гаруй иргэд хамрагдсан бөгөөд 150 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв’ ХХК-иар дамжуулан цэнхэр ягаан тасалбарын талаарх мэдээллээ шүүлгэв.

Мөн энэ үеэр тус аймагт үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуйн нэгжийн төлөөлөлд “Олон нийтээс санхүүжилт татах боломжууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг “Монголын хөрөнгийн бирж” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран зохион байгуулж байна. 

Өдөрлөг ирэх өдрүүдэд Булган, Хөвсгөл аймгуудад үргэлжилнэ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ