• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49087.64

( 48.63 0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49087.64 48.63
MSE A Индекс 19176.59 46.75
MSE B Индекс 14437.33 -8.21

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-28 14:39:40

Энэ өдөр нийт 7,677,033,993 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК" ХК FTSE RUSSELL ФРОНТИЕР ИНДЕКСЭД БАГТСАН МОНГОЛЫН АНХНЫ КОМПАНИ БОЛЛОО

2025-10-28 11:05:34

Энэхүү индексэд багтсанаар  гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөгжлийг хурдасгах, бодит хөшүүрэг болох юм.

10-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-27 15:28:25

Энэ өдөр нийт 3,376,185,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-28 14:39:40

2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 428,668,266 төгрөгийн үнийн дүн бүхий 605,018 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дархан нэхий ХК (NEH +8.03%), Би ди сек ХК (BDS +7.83%), Айтүүлс ХК (ITLS +5.74%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Говь ХК (GOV -2.68%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -2.14%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -1.87%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 3,665 ширхэг нэгж эрх 775,418 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 30,006 ширхэг үнэт цаас 749,999,520 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 30 ширхэг үнэт цаас 2,970,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаас 100 ам.доллар (359,029 ₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,864,000 юань буюу 6,494,261,760  төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 7,677,033,993 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.1% хувиар өсч, 49,087.64 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,987,976,490,374 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ