• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51651.64

( 229.17 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51651.64 229.17
MSE A Индекс 19609.44 -2.23
MSE B Индекс 14730.4 49.63

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-05 17:00:28

Энэ өдөр нийт 34,964,630,071 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СТРАТЕГИЙН ТҮВШНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-12-05 16:22:04

Энэхүү хамтын ажиллагаа нь хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих, хоёр талын судалгаа, инновацын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэх юм.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР БОЛГОН ХОЙШЛУУЛЛАА.

2025-12-04 17:58:28

2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 4 өдрийн хугацаанд захиалга авах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-14 17:29:33

2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 548,434,500 төгрөгийн үнийн дүн бүхий 1,181,362 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс  Түшиг Уул ХК (TUS +15.00%), Булигаар ХК (MBG +12.70%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +6.32%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -10.45%), Айтүүлс ХК (ITLS -9.60%), Мик холдинг ХК (MIK -7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 1,865 ширхэг нэгж эрх 1,697,984 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4  ширхэг үнэт цаас 400 ам.доллар (1,429,184₮)-оор,

  • Багцын арилжаанд нийт 31,980,978 ширхэг үнэт цаас 8,500,963,437 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,480,000 юань буюу 6,282,806,400 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,998,400 ам.доллар  буюу 17,859,083,264 төгрөгөөр,

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 488,400 ам.доллар буюу 1,745,033,664 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 6,054,400 ам.доллар буюу 21,632,129,024 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 1,676,800 ам.доллар буюу 5,991,139,328 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,352,000 юань буюу 4,204,647,360 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,020,800 ам.доллар буюу  10,793,197,568 төгрөгөөр,

  •  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,020,800 ам.доллар буюу  10,793,197,568 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 88,355,188,465 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.57% хувиар өсч, 51,516.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,268,195,434,676 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ