• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-19 14:57:04

2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 288,006,096 төгрөгийн үнийн дүн бүхий 783,445 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +11.64%), Улсын их дэлгүүр ХК (UID +10.63%), Баянгол зочид буудал ХК (BNG +10.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тээвэр дархан ХК (TEE -14.70%), Фронтиер Лэнд Групп ХК (MDR -9.36%), Монгол алт ХК (ERS -8.82%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 9,379 ширхэг нэгж эрх 4,922,920 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 453 ширхэг үнэт цаас 44,790,540 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг үнэт цаас 392,280 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаас 1,000 ам.доллар (3,568,210₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 10,304,000 юань буюу 5,168,898,560  төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 11,776,000 ам.доллар буюу 42,019,240,960 төгрөгөөр,

  • "Мөнх тэнүүн оргил" ХХК-ийн 15 багц 96,000 тонн баяжуулсан дунд зэрэг үнслэгтэй, сул коксжих нүүрс 31,680,000 юань буюу 15,891,955,200 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 63,421,774,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.15% хувиар буурч, 51,609.87 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,293,084,035,378 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ