• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51777.08

( -36.21 -0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51777.08 -36.21
MSE A Индекс 19646.61 17.54
MSE B Индекс 14775.69 -33.05

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-11-24 16:13:57

Засгийн газрын хямдруулалттай 26 долоо хоног, купонтой 2 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

11-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-24 15:42:21

Энэ өдөр нийт 86,665,823,302 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДАД “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-24 11:10:07

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” өдөрлөг энэ оны 6 сард Говийн бүсээс эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Баруун, Төв, Зүүн бүсийн нийт 14 аймгийн 10,000 орчим иргэдийг хамруулсан өргөн цар хүрээтэй сургалт, сурталчилгааны ажил боллоо.

Мэдээ мэдээлэл

ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДАД “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-24 11:10:07

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран олон нийтийн санхүүгийн боловсрол, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудад тус тус зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Монгол Улсын Зүүн бүст ажиллаж, амьдарч буй нийт 1,000 орчим иргэд хамрагдсан бөгөөд оролцогч байгууллагуудын зүгээс дараах агуулгын хүрээнд холбогдох мэдээллийг иргэдэд хүргэж ажилласан юм. 

Үүнд:

  • Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт, баялгийн шударга хуваарилалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх,

  • 1991 оны Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг /Цэнхэр тасалбар/ болон иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, мэдээллийг шүүж өгөх,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК болон тус компаниас иргэдэд эзэмшүүлсэн 1072  хувьцааны бүртгэл, ногдол ашгийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх,

  • Зах зээлд гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, үнэт цаас гаргагчдад зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сэдвүүдийн хүрээнд тойм мэдээллийг хүргэсэн.

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” өдөрлөг 2025 оны 6 сард Говийн бүсээс эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Баруун, Төв, Зүүн бүсийн аймгуудад тус тус зохион байгуулагдаж, нийт 10,000 орчим иргэнийг хамруулсан өргөн цар хүрээтэй сургалт, сурталчилгааны ажил боллоо.

Өдөрлөгийн хүрээнд явагдсан сургалт нь иргэдийг хувийн санхүүгээ зөв, зохистой удирдах, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын талаарх суурь мэдлэгтээ үндэслэн биржид бүртгэлтэй компаниудад хөрөнгө оруулах, тэдгээр компаниудын өсөлт хөгжилтэй зэрэгцэн өөрсдийн хөрөнгөө өсгөхөд дэмжлэг үзүүлэх, санхүүгийн чадавхтай дундаж давхаргын цар хүрээг тэлэхэд чиглэсэн бөгөөд зарим иргэд хөрөнгө оруулах компаниудаа судалж, хөрөнгө оруулалт хийсэн нь сургалтын үр дүнг харуулсан үйл явдал байв.

Мөн 10,000 гаруй иргэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийн төлөөллөөр хөрөнгө оруулалтын эрхийн бичиг /Цэнхэр тасалбар/ болон өөрийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, мэдээллийг шүүлгэн, зах зээлийн эргэлтэд орохгүй зогсонги байдалд байсан мартагдсан хөрөнгийнхөө мэдээллийг олж авч, өвлөх эрхийг тодорхойлоход шаардлагатай дансны хуулга, баримт гаргуулах, үнэт цаасны дансны мэдээллээ баталгаажуулах, өв залгамжлалын дагуу хувьцааг шилжүүлэх хүсэлт гаргах зэрэг үйл явцын талаар зохих мэдлэг, мэдээлэлтэй болсон юм.

Түүнчлэн Монгол улсын 3.4 сая иргэний эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа болон цаашдын өсөлт хөгжлийн талаарх үндсэн ойлголтыг өгч, хувьцааны бүртгэл, ногдол ашиг, үнэ цэн, цаашид нээлттэй арилжаалагдсан тохиолдолд хэрхэн арилжаанд оролцох аргачлалыг сурталчлан таниулах, хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү бүс нутгуудад хүрч, иргэд нэг цэгээс зохих үйлчилгээ авах боломжоор хангаж ажиллаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ