• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51777.08

( -36.21 -0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51777.08 -36.21
MSE A Индекс 19646.61 17.54
MSE B Индекс 14775.69 -33.05

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-11-24 16:13:57

Засгийн газрын хямдруулалттай 26 долоо хоног, купонтой 2 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

11-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-24 15:42:21

Энэ өдөр нийт 86,665,823,302 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДАД “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-24 11:10:07

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” өдөрлөг энэ оны 6 сард Говийн бүсээс эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Баруун, Төв, Зүүн бүсийн нийт 14 аймгийн 10,000 орчим иргэдийг хамруулсан өргөн цар хүрээтэй сургалт, сурталчилгааны ажил боллоо.

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-11-24 16:13:57

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Засгийн газрын үнэт цаас бүртгэх тухай 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/494, А/495 дугаар тушаалаар Засгийн газрын хямдруулалттай 26 долоо хоног, купонтой 2 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

Анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

  • Үнэт цаасны арилжааны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.

  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны талаарх дэлгэрэнгүй инфографик мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ