• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ТАВАН ТОЛГОЙ ТЭРГҮҮТЭЙ ХК-ИУД КОМПАНИЙН САЙН ЗАСАГЛАЛЫН ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2015-06-11 15:04:54
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь СЗХ-ны 2014 оны 162 тоот тогтоолоор батлагдсан “Компанийн засаглалын кодекс”-т тусгагдсан ил тод, нээлттэй, эрх тэгш, хяналттай, хариуцлагатай сайн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж, нийтэд тайлагнаж байх шаардлагатай байдаг.
Хувьцаат компани нь үйл ажиллагаандаа засаглалын зарчмыг хэвшүүлэн өөрийн засаглалын төвшинг үнэлж, түүний хэрэгжилтэд зохицуулах эрх бүхий байгууллагын зүгээс хяналт тавин, заавар зөвлөгөө өгч, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж байх нь цаашид үнэт цаас гаргагчдын хөрөнгө оруулалт татах чадварыг дээшлүүлэхээс гадна нэр хүнд, цар хүрээгээ тэлэхэд төдийгүй Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр болох юм.
Монголын хөрөнгийн бирж, Компанийн засаглалын үндэсний зөвлөл болон ТОП-20 индексийг бүрдүүлэгч "Таван толгой", "Гермес центр", "Материал импекс" болон "Мах импекс" хувьцаат компаниуд Сайн засаглалтай хувьцаат компани болохоор хичээж ажиллах “ТУНХАГ БИЧИГ”-т гурвалсан гарын үсэг зурж баталгаажуулаа.
Энэхүү арга хэмжээнд "Гермес центр" ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Оюунсүрэн, "Материал импекс" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Зориг, "Мах импекс" ХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Чинзориг мөн "Таван толгой" ХК-ийн төлөөлөгчийн газрын дарга Д.Ганболд нар оролцов.
 
 
 
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ