• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХУВЬЦААТ КОМПАНИУД САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ХУГАЦААНДАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2015-07-21 10:38:24

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.6 дах заалтад заасны дагуу Хувьцаат компаниуд 2015 оны II улирлын санхүүгийн тайланг 7 сарын 20-ны дотор Монголын Хөрөнгийн Биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг.

Монгол Улсын Сангийн яамнаас дээрх хугацааг Улсын баяр наадам болон амралтын өдрүүдтэй давхцаж байгаатай холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сунгасан байна. Иймд МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниуд нь хуулиар хүлээсэн нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, дээрх хугацаанд 2015 оны II улирлын санхүүгийн тайлангаа ирүүлнэ үү.

Тайлангаа хугацаандаа ирүүлээгүй хувьцаат компанийн талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж зохих арга хэмжээ авах болохыг үүгээр мэдэгдэж байна.

 

               Арилжаа, хяналтын алба              

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ