• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49323.03

( -60.21 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49323.03 -60.21
MSE A Индекс 18000.08 112.8
MSE B Индекс 14402.46 -252.68

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН УДИРДЛАГА "ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2025"-Д ОРОЛЦЛОО

2025-07-08 17:01:00

Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж "Монгол Улсад газар, нар, сэргээгдэх эрчим, газрын доорх баялаг, газар дээрх оюун санааны потенциал байгаа" хэмээн онцоллоо

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ 28 КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ), ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛАА ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСЭН БАЙНА

2025-07-08 14:46:48

БОНЗ, тогтвортой байдлын тайлан ирүүлсэн компаниудын дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Мэдээ мэдээлэл

ДААТГАЛЫН САНГИЙН НӨӨЦ ХӨРӨНГӨӨС ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ОРУУЛНА

2015-08-21 10:15:49
Монголын хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын нэг болох хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх ажлын хүрээнд Монголын даатгагчдын холбоотой хамтран ажиллаж эхлээд байгаа билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд 8 дугаар сарын 20-ны өдөр Монголын хөрөнгийн бирж /МХБ/ болон Монголын Даатгагчдын Холбоо /МДХ/ хамтран Үнэт цаасны компаниуд даатгалын зах зээл болон даатгагдсан бондын талаар, Даатгалын компаниудад Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/ болон хувьцааны арилжаанд хэрхэн оролцох сэдвээр сургалт, семинарыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд:
•    “Соёмбо даатгал” ХХК
•    “Хаан даатгал” ХХК
•    “Практикал даатгал” ХХК
•    “Мандал даатгал” ХХК
•    “Тэнгэр даатгал” ХХК
•    “Улаанбаатар хотын даатгал” ХХК –ийн төлөөллүүд

Мөн МХБ-ийн гишүүн ҮЦК-иудаас:
•    “АСЕ энд Т капитал ҮЦК” ХХК
•    “Би Ди Сек ҮЦК” ХК
•    “Ард капитал групп ҮЦК” ХХК
•    “Нэйшнл сэкюритис ҮЦК” ХХК
•    “Стандарт инвестмент ҮЦК” ХХК
•    “Тэнгэр капитал ҮЦК” ХХК
•    “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн төлөөллүүд оролцов.

Сургалтын үеэр МХБ-ийн зүгээс даатгалын нөөц сангаас ЗГҮЦ худалдан авах замаар богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур хүүгийн нэмэлт орлого олох боломж мөн хувьцааны арилжаанд хэрхэн оролцох, худалдан авахад шаардлагатай мэдээлэл, түүнд хэрхэн шинжилгээ дүгнэлт хийх, эрсдэл өгөөжийн талаар, МДХ-ны зүгээс  ҮЦК-иудад мэргэжлийн хариуцлагын даатгал болон даатгагдсан бондын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийж харилцан санал бодлоо солилцлоо.
 
 
 
  
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ