• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51387.82

( 389.67 0.76% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51387.82 389.67
MSE A Индекс 19479.47 95.04
MSE B Индекс 14470.96 156.89

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-11-13 10:37:30

Засгийн газрын дотоодын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэллээ. 

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

2025-11-12 17:06:38

Монголын хөрөнгийн биржийн арилжаа, хяналтын системийн программ хангамжийн шинэчлэл, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үндсэн үйл ажиллагааны шинэ системийг хийж гүйцэтгэх тендерийн мэдээлэлтэй танилцана уу.

2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-11-12 15:24:52

Хөрөнгө оруулагчдаас 7 ширхэг захиалгын саналыг ирүүлж, үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 13.256 хувиар тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ИРГЭН БҮР 536 ШИРХЭГ ХУВЬЦАА ЭЗЭМШИХ БОЛЛОО

2011-03-31 00:00:00
Засгийн газрын ээлжит бус хуралдаан завсарлаж, Тавантолгойн ордоос иргэн бүрт эзэмшүүлэх хувьцааны талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газрын тогтоолд зааснаар 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс өмнө мэндэлсэн Монгол Улсын нийт иргэнд Тавантолгойн хувьцааг эзэмшүүлэхээр болжээ. Нарийвчилсан тоогоор өнөөдөр 2 сая 796 мянган иргэн байгаа бөгөөд 1.5 тэрбум ширхэг хувьцааг нийт иргэдэд хуваахаар нэг иргэнд 536 ширхэг хувьцаа ногдож буй аж. Энэ хувьцааг иргэн бүр үнэ төлбөргүй эзэмшинэ. Харин хувьцааг эзэмшүүлэх ажлыг “Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-иар дамжуулан, Хүний хөгжлийн сангийн дэвтэрт нь “Та Тавантолгойн ордын хувьцаанаас 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшиж байна” гэсэн бичилт хийж, баталгаажуулах аж. Орон нутагт дээрх ажлыг зохион байгуулахдаа Хөдөлмөр халамж үйлчилгээний газраар дамжуулан, баталгаажуулна гэж хэллээ.