• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49737.74

( 414.71 0.84% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49737.74 414.71
MSE A Индекс 18135.92 135.84
MSE B Индекс 14430.33 27.87

Мэдээ мэдээлэл

"ЖЕНДЭР БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-09 10:14:56

"Хаан банк” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан "Жендэр бонд"-ын өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг KBMW-BD-07/07/28-C0087-16 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН УДИРДЛАГА "ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2025"-Д ОРОЛЦЛОО

2025-07-08 17:01:00

Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж "Монгол Улсад газар, нар, сэргээгдэх эрчим, газрын доорх баялаг, газар дээрх оюун санааны потенциал байгаа" хэмээн онцоллоо

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2015-11-05 11:51:01
1991 оны өмч хувьчлалаар улсын өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлахдаа иргэддээ Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр дамжуулан хувь хүртэх буюу хувьцаа эзэмших эрхийг олгосон. Энэхүү эрхийн бичгээр 1995 он хүртэлх хугацаанд улсын өмчит үйлдвэрийн газруудын хувьчлалд оролцон төрийн өмчөөс хувь хүртэх боломжтой байсан бөгөөд дээрх хугацаанд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэж нэрлэгдэх “цэнхэр тасалбар”-ыг хувьцаанд, “ягаан тасалбар”-ыг бэлэн мөнгөнд хөрвүүлж эзэмшиж байжээ.

Үүнтэй холбогдуулан нийслэл, аймаг бүрд тухайн үнэт цаасны бүртгэл, хадгалалт, арилжааг хийх эрх бүхий брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компаниуд ажиллаж байсан. Зарим тусгай зөвшөөрөлтэй компаниудын хувьд өөрийн хүсэлтээр болон хууль журмыг ханган ажиллаагүйн улмаас үйл ажиллагааг нь зогсоож, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож холбогдох хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн байдаг.

Тус Хороонд хувьцаа эзэмшигчдээс үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхэлж буй болон тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн компаниудаар дамжуулан эзэмшигчдийн зөвшөөрөлгүй хувьцаа арилжаалагдсан тухай өргөдөл, гомдол ихээхэн ирсээр байна.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.6-д “Хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу үнэт цаасны зах зээлд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй брокер, дилерийн компаниар эзэмшигчийн зөвшөөрөлгүй хувьцаа арилжаалагдсан тохиолдолд хууль, журмын хүрээнд хянан шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авч ажилладаг.

Харин та бүхэн доорх хавсралтад дурдсан тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон үнэт цаасны компаниар хувьцаа зөвшөөрөлгүй зарагдсан, хохирсон гэж үзвэл холбогдох хууль, хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна.

Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон үнэт цаасны компаниудын мэдээллийг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гарган хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарт мэдээлж байна.