• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК БАЯРЫН ХУРАЛ ХИЙЖ, АЖИЛТНУУДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2025-07-09 12:14:48

Монголын хөрөнгийн биржийн хамт олон өнөөдөр (2025.07.09) Төрт ёсны уламжлал, үндэсний их наадмыг угтсан баярын хурлаа хийлээ.

"ЖЕНДЭР БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-09 10:14:56

"Хаан банк” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан "Жендэр бонд"-ын өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг KBMW-BD-07/07/28-C0087-16 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ХАДГАЛАМЖИЙН СЕРТИФИКАТЫГ БҮРТГЭХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАМЖИЛЛАА

2025-07-08 20:56:44

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр банкнаас гаргасан хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ ЭНЭ ОНЫ СҮҮЛИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2015-11-26 14:01:52
Монголын хөрөнгийн биржээс уламжлал болгон зохион байгуулдаг, үнэт цаасны анхан шатны мэдлэг олгох сургалт 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14:00 цагт эхлэхээр боллоо.
Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд явагдах бөгөөд санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтэн багш нар хичээлийг удирдан явуулна.
Сургалтад хамрагдахыг хүссэн хөрөнгийн зах зээл сонирхогч, оролцогч иргэн Та бүхэн 11-313747-109 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
 
Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтад энд дарж  бүртгүүлнэ үү.
 
Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж   үзнэ үү.
 
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ