• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ", “ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ”, “ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЖУРАМ" ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДАЖ, МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

2016-01-26 09:04:54

Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар батлагдсан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Гишүүнчлэлийн журам” болон “Хяналт шалгалтын журам”-ын шинэчилсэн найруулгыг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжиллаа. 

Ийнхүү Санхүүгийн зохицуулах хороо эдгээр журмыг батламжилсан өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржид үнэт цаас бүртгүүлэх, өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасахтай холбоотой харилцаа нь “Үнэт цаасны бүртгэлийн журам”-аар, Гишүүн үнэт цаасны компанийн үйл ажиллагаатай холбоотой харилцаа нь “Гишүүнчлэлийн журам”-аар, Үнэт цаасны арилжаа болон үнэт цаас гаргагч, гишүүн үнэт цаасны компанийн хууль журам зааврын хэрэгжилт, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих, хариуцлага ноогдуулахтай холбогдон үүсэх харилцаа нь “Хяналт шалгалтын журам”-аар тус тус зохицуулагдах болно. 

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолыг энд дарж үзнэ үү.

"Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулгыг энд дарж үзэх боломжтой.

“Гишүүнчлэлийн журам”-ын шинэчилсэн найруулгыг энд дарж үзэх боломжтой.

“Хяналт шалгалтын журам”-ын шинэчилсэн найруулгыг энд дарж үзэх боломжтой.

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ