• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЗООС ГОЁЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ СЭРГЭЭЛЭЭ

2016-02-08 11:11:40

"Монголын хөрөнгийн бирж" төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дугаар тушаалаар "Зоос гоёл" MSE:ZOO хувьцаат компанийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрэлсэн үнэтэй 288 ширхэг хувьцааг нэг бүр нь 28,800 төгрөгийн нэрэлсэн үнэтэй 1 ширхэг энгийн хувьцаанд хөрвүүлэх замаар нэгтгэн, нийт гаргасан 3,754,944 ширхэг энгийн хувьцааг 13,038 ширхэг энгийн хувьцаа болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан билээ.

"Зоос гоёл" ХК-иас хувьцаа нэгтгэх төслийн хэрэгжилтийн тайлан болон холбогдох бусад баримт материалыг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн тул 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 03 тоот Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн албан шаардлагын дагуу "Зоос гоёл" ХК-ийн үнэт цаасны арилжааг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс сэргээлээ.

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ