• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48512.83

( -373.92 -0.76% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48512.83 -373.92
MSE A Индекс 18745.6 -57.36
MSE B Индекс 14353.95 -138.1

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДАД "АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

2025-10-23 18:24:31

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй Гишүүн үнэт цаасны компаниудын төлөөлөлд дараах сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ.

БОНД ГАРГАГЧ КОМПАНИУДЫН III УЛИРЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-23 17:16:04

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын 8.6 дугаар зүйлийн 8.6.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Бонд гаргагчдын 2025 оны III улирлын тайланг танилцуулж байна.

10-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-23 15:54:06

Энэ өдөр нийт 13,932,255,725 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

2012-05-18 15:49:37

Ажлын байрны нэр:  Систем администратор

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн 
  • Систем администратор чиглэлээр ажиллаж байсан ажлын дадлага туршлагатай
  • Linux үйлдлийн систем дээр ажиллах чадвартай
  • Cisco сүлжээний төхөөрөмжүүд дээр ажиллаж байсан туршлагатай
  • Сүлжээний орчин, системийн интеграцчлалын үндсэн ойлголттой
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, аливаад хариуцлагатай ханддаг
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Тогтвор суурьшилтай үнэнч шударга, багаар болон бие даан ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал

  • Анкет (анкетийн маягтыг МХБ-ийн сайтаас татаж авах)
  • 1 хувь зураг (3х4 хэмжээтэй)
  • Гурван үеийн намтар
  • Их дээд сургуулийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
Шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид дээрхи материалыг бүрдүүлэн МХБ-ийн Санхүү захиргааны газарт авчирч өгнө үү.

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урина.

 

Анкет татах