• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48512.83

( -373.92 -0.76% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48512.83 -373.92
MSE A Индекс 18745.6 -57.36
MSE B Индекс 14353.95 -138.1

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДАД "АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

2025-10-23 18:24:31

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй Гишүүн үнэт цаасны компаниудын төлөөлөлд дараах сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ.

БОНД ГАРГАГЧ КОМПАНИУДЫН III УЛИРЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-23 17:16:04

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын 8.6 дугаар зүйлийн 8.6.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Бонд гаргагчдын 2025 оны III улирлын тайланг танилцуулж байна.

10-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-23 15:54:06

Энэ өдөр нийт 13,932,255,725 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ МИЛЛЕНИУМ АЙ ТИ СИСТЕМИЙГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ.

2012-07-02 19:20:54
Лондонгийн хөрөнгийн бирж, Төрийн өмчийн хороо болон Монголын хөрөнгийн биржийн хооронд байгуулагдсан стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд өнөөдрөөс буюу 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын Миллениум Ай Ти системийг Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүллээ.

Олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн найруулсан дүрэм, журмын дагуу зах зээлийн оролцогчдод тодорхой шаардлага тавигдаж байгаа бөгөөд одоогоор энэхүү шаардлагыг хангасан 5 (таван) брокер, дилерийн компани шинэ системээр хийгдсэн өнөөдрийн арилжаанд оролцсоныг мэдэгдэхэд таатай байна.

Бусад брокер, дилерийн компаниуд шинэ шаардлагыг хангахаар төлбөр тооцоо гүйцэтгэгч банкуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд арилжаанд оролцогч компаниудын тоо улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.