• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ ШУУДАН” ХК НОГДОЛ АШГИЙН ХЭМЖЭЭГЭЭ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2018-03-29 14:58:36

“Монгол Шуудан” ХК-ийн 2017 оны жилийн эцсийн аудитлагдсан тайлангаар цэвэр ашгийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №18/04 тоот тогтоолоор компанийн цэвэр ашгийн 30 хувь буюу нэгж хувьцаанд 3.68 төгрөг, нийт 367,247,033 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ