• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49134.7

( 95.69 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49134.7 95.69
MSE A Индекс 19158.69 28.85
MSE B Индекс 14453.46 7.92

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-27 15:28:25

Энэ өдөр нийт 3,376,185,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025-10-27 14:17:50

“Говь” ХК-ийн 10.3 хувийн хувьцааг эзэмшиж буй 25,000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хамгаалагдах хүртэл тус компанийн хэлбэрээ өөрчлөх ажиллагааг зогсоосон болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДАД “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-27 10:43:49

Тус өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ХУРХ ГОЛ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСЫГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА.

2013-01-04 16:34:53
     “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай” хуулийн 6.1.1, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 34.1.1, “Компани тухай” хуулийн 23 дугаар зүйл, СЗХ-ны “Нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээл дээр санал болгох, худалдах тухай” журмын 8.1 дэх заалтыг тус тус үндэслэн СЗХ-ноос 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 337 тоот тогтоолоор “Хурх гол” (MSE:HRH) ХК-ийн үнэт цаасыг үнэт цаасны бүртгэлээс хасах тухай шийдвэр гаргасан байна.
      “Хурх гол” ХК нь зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болж байгаатай холбогдуулан “Хурх гол” ХК-ийн гаргасан нийт 153,365 ширхэг үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

 

“Хурх гол" (MSE:HRH) ХК-ийн тухай

Захирлын нэр: Л. Ганбат
Хаяг: Хэнтий аймаг, Гурванбаян сум
Утас: 976-99112515

МХБ-д бүртгүүлсэн огноо: 1993-09-30
Хувьцааны төрөл: Энгийн
Хаалтын ханш: 227.47 төгрөг
Үйл ажиллагааны чиглэл:
Газар тариалан


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Алба