• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51706.35

( 96.48 0.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51706.35 96.48
MSE A Индекс 19584.69 73.08
MSE B Индекс 14859.76 141.91

Мэдээ мэдээлэл

ХЭНТИЙ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-20 18:59:27

Тус сургалтад нийт 300 орчим иргэн хамрагдсан бөгөөд 280 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-20 17:36:23

Энэ өдөр нийт 110,237,724,547 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"БАТС ҮЦК" ХХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ "ФИНГЕЙТ СЕКЮРИТИС ҮЦК" ХХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ

2025-11-20 11:20:59

Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй "БАТС ҮЦК" ХХК-ийн оноосон нэрийг "Фингейт секюритис ҮЦК" ХХК болгон өөрчиллөө.

Мэдээ мэдээлэл

НЭР БҮХИЙ 55 ХК-ИЙН ТУЗ-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДУУЛАХААС БУСАД БҮРЭН ЭРХ НЬ ДУУСГАВАР БОЛЛОО

2018-05-28 10:58:28

Компанийн тухай хуульд зааснаар хувьцаат компани (ХК)-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулахаар заасан байдаг. Ингэхдээ дээрх хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам"-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, уг журам болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Энэхүү хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг дараах нэр бүхий 55 хувьцаат компани биелүүлээгүй тул тус компаниудын ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг мэдээлж байна.

Хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш эдгээр ТУЗ-үүдтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус ХК-уудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулж байна.

1 "АР ТАРХИ" ХК 20 "МҮДИКС" ХК 39 "ДУЛААН ШАРЫН ГОЛ" ХК
2 "БАЯНТАЛБАЙ" ХК 21 "ИХ БАРИЛГА" ХК 40 "НИЙСЛЭЛ ӨРГӨӨ" ХК
3 "ЭРДЭНЭТ ЗАНДАН" ХК 22 "СЭЛЭНГЭ СҮРЭГ" ХК 41 "ӨЛЗИЙ-ДУНДГОВЬ" ХК
4 "АЛМААС" ХК 23 "ИХ НУУР" ХК 42 "ХҮНС-АРХАНГАЙ" ХК
5 "АР БАЯНХАНГАЙ" ХК 24 "ИХ ҮҮСГЭЛ" ХК 43 "ШИМ" ХК
6 "БАЯНТООРОЙ" ХК 25 "ӨВ-УСЖУУЛАГЧ" ХК 44 "ЭРДЭНЭТ СУВРАГА" ХК
7 "ДОРНОД" ХК 26 "СЭЛЭНГЭ ИМПЕКС" ХК 45 "БОРНУУР" ХК
8 "МОН-АСАР" ХК 27 "АВТО ЗАМ" ХК 46 "ЦАГААНТОЛГОЙ" ХК
9 "МӨНХ ЖИМ" ХК 28 "АГРОТЕХИМПЕКС" ХК 47 "ДАРХАН МАХ ЭКСПО" ХК
10 "ТӨВ УС" ХК 29 "АЖЛЫН ХУВЦАС" ХК 48 "НОЁТХАЙРХАН" ХК
11 "ХАНГАЛ" ХК 30 "БАЯЛАГ ШАРЫН ГОЛ" ХК 49 "ОРХОНДАЛАЙ" ХК
12 "ХАРГИ" ХК 31 "БҮТЭЭЛ" ХК 50 "МОНГОЛ ДИЗЕЛ" ХК
13 "ЭСГИЙ ГУТАЛ" ХК 32 "ЖИНСТ" ХК 51 "МОНГОЛ КЕРАМИК" ХК
14 "ӨРГӨН ХЭРЭГЛЭЭ" ХК 33 "ХӨДӨӨГИЙН ТЭЭВЭР" ХК 52 "МОНГОЛ ШЕВРО" ХК
15 "ХАРШИЙН ГЭГЭЭ" ХК 34 "ЧАНДМАНЬ ДУНДГОВЬ" ХК 53 "САВ ШИМ" ХК
16 "ХУРТАЙ" ХК 35 "ЧАНДМАНЬ УУЛ" ХК 54 "ХАНЫН МАТЕРИАЛ" ХК
17 "БОРООГИЙН ҮЙЛДВЭР" ХК 36 "АСБИ" ХК 55 "БЭРЭН МАЙНИНГ" ХК
18 "ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГС" ХК 37 "БИНСЭ" ХК

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо