• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2013-03-06 10:02:49

     “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Монголын хөрөнгийн биржийн байранд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:  

      1.    Хувьцааны арилжааны шимтгэлийг буурууллаа.

     Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх удирдлагын зүгээс энэ удаагийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар зах зээлд оролцогчдыг дэмжих зорилгоор хувьцааны арилжаанаас авч буй шимтгэлийн эхний хоёр шатлалыг буюу арилжаа хамгийн ихээр хийгддэг 100 сая хүртэл төгрөгийн үнийн дүнтэй арилжаанаас авах шимтгэлийг “0.5%” байсныг “0.4%” болгон хорин хувиар бууруулах, 100 саяас 1 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй арилжаанаас авах шимтгэлийг “0.4%” байсныг “0.38%” болгон таван хувиар тус тус бууруулах саналыг оруулж тус хурлаар шийдвэрлүүллээ. Энэхүү өөрчлөлтийг 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс буюу ирэх Даваа гарагаас эхлэн мөрдөж эхлэх юм.

     Журмын хавсралтад орсон нэмэлт, өөрчлөлтийг эндээс үзнэ үү.

    2.  “Блюскай секьюритиз” ХК болон “Хүннү Эмпайр” ХХК-ийг Монголын хөрөнгийн биржийн гишүүнээр элсүүлэв. Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн гишүүн компанийн тоо 82-т хүрлээ.  


 

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ