• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

“ДАРХАН НЭХИЙ” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-08-16 17:24:37

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Дархан Нэхий" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд "Дархан Нэхий" ХК-ийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.5 хувиар буурч, 5.3 тэрбум төгрөгт хүрсэн ч компанийн зүгээс оны эцэс гэхэд борлуулалтыг өмнөх оноос 44 хувиар өсгөх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилтын хүрээнд үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлж, үстэй боловсруулах шугамыг суурилуулах, нэхий боловсруулах явцад хаягдал болдог ноосыг угаах автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулснаас гадна энэ ондоо багтаан 100,000 ширхэг эко арьсыг Европ уруу экспортлохоор  ажиллаж байна.

Компани үйлдвэрлэлийн хаягдлыг бууруулж, эко үйлдвэрлэл эрхлэх чармайлт гарган усны болон химийн материалын дахин ашиглалтыг арьс шир боловсруулах үйлдвэрүүддээ нэвтрүүлсэн байна. Цаашид усны дахин ашиглалтыг 80-90%-д хүргэх, шохойны дахин ашиглалтыг оруулах, гарч байгаа халимаа дахин ашиглаж арьсны боловсруулалтын дэвтээлэг, угаалгын шатанд ашиглах саванг туршилтын журмаар гаргасан байна. 

"Дархан Нэхий" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ