• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54916.32

( 388.05 0.71% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54916.32 388.05
MSE A Индекс 21101.92 92.67
MSE B Индекс 14296.89 -53.68

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-30 10:19:02

Энэ сарын сургалтад хөрөнгийн зах зээлийг сонирхогч, арилжаанд оролцож сурах сонирхолтой 26 суралцагч иргэд хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд   суралцагчдад сертификатыг гардууллаа. 

1-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-30 09:46:31

Энэ өдөр нийт 9,334,362,404 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-01-29 15:48:15

2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

"ТАВАН ТОЛГОЙ" ХК-ААС ИРҮҮЛСЭН МЭДЭГДЭЛ

2018-09-06 16:22:34

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Таван толгой" ХК-ийн түр хугацаанд зогсоод байсан нүүрс борлуулалтын үйл ажиллагаа 2018 оны 08 сарын 16-ны өдрөөс эхлэн хэвийн явагдаж эхэллээ. Ингэснээр Тавантолгой-Цагаанхад, Цагаанхад – Ганцмод боомт чиглэлийн дагуу коксжих, сул коксжих болон коксжих чанаргүй ангиллын нүүрсийг борлуулж байна.

Харин Тавантолгой-Ганц модны боомт чиглэлд үүсээд байгаа 50-70 км урт цуваа бүхий тээврийн замын ачаалал буурч, замын ачаалал хэвийн болсон тохиолдолд Тавантолгой-Ганцмод /уртын урт/ чиглэлд нүүрс тээвэрлэн борлуулж, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжтой болох юм. 

Борлуулалт зогссон хугацаанд компанийн дотоод ажлуудаас гадна хөрс хуулалт болон бусад өдөр тутмын ажлуудыг хийж гүйцэтгэн ажилласан нь борлуулалтыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож байна гэж компанийн зүгээс мэдээллээ. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ