• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54916.32

( 388.05 0.71% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54916.32 388.05
MSE A Индекс 21101.92 92.67
MSE B Индекс 14296.89 -53.68

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-30 10:19:02

Энэ сарын сургалтад хөрөнгийн зах зээлийг сонирхогч, арилжаанд оролцож сурах сонирхолтой 26 суралцагч иргэд хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд   суралцагчдад сертификатыг гардууллаа. 

1-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-30 09:46:31

Энэ өдөр нийт 9,334,362,404 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-01-29 15:48:15

2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

ТОРОНТОГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ПРИМА ФЛУРСПАР КОМПАНИ “БЭРХ УУЛ” ХК-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

2013-09-11 09:50:27
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Прима Флурспар (TSX-V:PF) компани нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Бэрх уул” (MSE:BEU) ХК-д хөрөнгө оруулалт хийхээр тус компанийн дийлэнх хувьцааг эзэмшигч АНУ-ын хөрөнгө оруулалтын Файебөрд санд санал хүргүүлж хэлцлийн үндсэн нөхцлийг талууд зарчмын хувьд тохиролцсон тухайгаа зарлалаа.
 
Прима Флурспар компани нь харилцан хувьцаа солилцох замаар хувь эзэмшихээр “Бэрх уул” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч Файрбөрд хөрөнгө оруулалтын санд саналаа илэрхийлсэн байна. Энэхүү гэрээ хийгдсэнээр Прима Флурспар компани "Бэрх уул" ХК-д доод тал нь 6.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгох үүрэг хүлээж байгаа аж.
Прима Флурспар компани нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд Канад улсад жоншны хайгуулын Лиард төсөлтэй бөгөөд нийт 22 мянган га талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ажээ.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Бэрх уул” ХК нь 1954 онд байгуулагдсан Монголын ууган уул уурхайн компани нэг бөгөөд Хэнтий аймагт байрлах Дэлгэрхааны жоншны ордыг эзэмшдэг юм. Дэлгэрхааны жоншны орд нь сүүлд хийсэн NI 43-101 олон улсын стандартаар 33.7% дундаж агуулгатай 9.6 сая тонн нөөцтэй гэж тогтоожээ. Хөрөнгө оруулалт хийснээр тус ордын олборлолтыг 2014 онд эхлүүлж жилд 120 000 тонн бүтээгдэхүүн гаргахаар тооцоолж байна.
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ