• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54715.31

( 173.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54715.31 173.82
MSE A Индекс 20907 17.93
MSE B Индекс 14276.73 19.6

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-07 15:44:23

Энэ өдөр нийт 17,851,368,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ БАЗАЛЬТ ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-07 18:03:31

Монголын хөрөнгийн биржийн 2-р ангилалд бүртгэлтэй "Монгол Базальт" ХК нь 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

“Монгол Базальт” ХК нь үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлж цагт 1 тонн эрдэс хөвөн үйлдвэрлэдэг байсныг 1.5 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлснээр 2019 оны хагас жилийн байдлаар борлуулалтын орлого 1.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 478.7 сая төгрөг буюу 74.9%-иар өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн, энэ онд үйлдвэрлэлийн бүтээмжийг 2 дахин их буюу цагт 2 тонн эрдэс хөвөн үйлдвэрлэхээр үйлдвэрлэлийн шугамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд борлуулалтын орлогыг 4 тэрбум төгрөгт хүргэхээр ажиллаж байгаа тухай танилцууллаа.

“Монгол Базальт” ХК-ийн 2019 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ