• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54715.31

( 173.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54715.31 173.82
MSE A Индекс 20907 17.93
MSE B Индекс 14276.73 19.6

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-07 18:25:46

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилийн тайлангаа МХБ дээр олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагаанд АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр оролцлоо.

Тайлант хугацаанд АПУ ХК болон түүний охин 9 компани нь нийт 2,031 ажилтантайгаар ажиллаж, нэгдсэн байдлаар дараах голлох үр дүнгүүдийг гаргасан байна. Үүнд:

  • Бүтээгдэхүүний нэр төрөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11% хувиар нэмэгдэж, 308 нэр төрлийн 62,9 сая литр бүтээгдэхүүн борлуулсан;

  • Цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9% хувиар өсч, 218 тэрбум төгрөгт хүрсэн;

  • Тайлант үеийн байдлаар улсын төсөвт төлсөн татварын хэмжээ нийт 140 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны үзүүлэлтээс 17% хувиар өссөн;

  • 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн нь өнгөрсөн 10 жилийн түүхэн хугацаанд хамгийн өндөр ногдол ашиг зарласан үзүүлэлт боллоо;

  • Хүү, татвар, элэгдэл хорогдлын зардлаас өмнөх ашгийн хэмжээ буюу EBITDA өмнөх оны мөн үетэй ижил түвшинд буюу 56 тэрбум төгрөг гарсан үзүүлэлттэй байна. 

"АПУ" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ