• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49561.89

( -45.23 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49561.89 -45.23
MSE A Индекс 19153.08 -44.34
MSE B Индекс 14440.59 96.69

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-10 15:03:09

Энэ өдөр нийт 13,838,747,386 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-10-10 10:06:52

Засгийн газрын купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 4.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

10-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-09 15:37:14

Энэ өдөр нийт 11,516,534,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-08 16:12:49

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилийн тайлангаа  олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагаанд "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Санхүү эрхэлсэн захирал Б.Золбоо нар 2019 оны 8 сарын 8-ны өдөр оролцлоо.

Тайлант хугацаанд "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК нь 7.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь тус компанийн хувьд хамгийн их ашигтай ажилласан үзүүлэлттэй хагас жил болсон байна. 2018 онд 6 компанид шинээр хөрөнгө оруулалт хийснээр тайлант хугацааны эцэст тус нэгдлийн хөрөнгө оруулалттай компанийн тоо 15-д хүрсэн байна. 

  • Нийт хөрөнгийн хэмжээ 73.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.6 тэрбум төгрөгөөр буюу 21 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд "Ард Кредит ББСБ" ХК-ийн IPO голлох нөлөөг үзүүлж, эзэмшлийн хувийн үнэлгээ нь 10 тэрбум төгрөгөөр өссөн байна.

  • Хөрөнгө оруулалтын орлого өссөнөөр хагас жилийн байдлаар 7.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. 

  • Ард Апп-ыг олон нийтэд танилцуулснаар тус аппликейшнийг хэрэглэгчдийн тоо 140 мянгад хүрсэн бөгөөд Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг аппликейшнд бүрэн оруулахаар ажиллаж байна.

  • Хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах "Ард Менежмент" ХХК-ийн хүсэлтийг СЗХ-оос зөвшөөрсний дагуу энэ оны хоёрдугаар хагаст "Үндэсний Хувьчлалын Сан"-г үүсгэн байгуулж, олон нийтээс хөрөнгө төвлөрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү сан үүсгэн байгуулагдсанаар Монголд олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх анхны хөрөнгө оруулалтын сан болох юм. 

“Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ