• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54715.31

( 173.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54715.31 173.82
MSE A Индекс 20907 17.93
MSE B Индекс 14276.73 19.6

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АРД КРЕДИТ ББСБ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-08 16:45:04

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-д бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилийн тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагаанд “Ард Кредит ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г. Сүхбаатар 2019 оны 8 сарын 8-ны өдөр оролцож тайлангаа танилцууллаа.

Тайлант хугацаанд “Ард Кредит ББСБ” ХК нь 1.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь тус компанийн хувьд хагас жилийн хугацаанд хамгийн их ашигтай ажилласан үзүүлэлт болсон байна. Тус компани нь 2019 оны эхний улиралд амжилттай IPO хийснээр хагас жилийн хугацаанд дараах үр дүнгүүдийг гаргажээ. Үүнд:

  • Нийт хөрөнгө 18.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 8.2 тэрбум төгрөгөөр буюу 78 хувиар өссөн;
  • Цэвэр зээлийн багц өмнөх оноос 5.2 тэр бум төгрөгөөр буюу 70 хувиар өсч 12.7 тэрбум төгрөгт хүрсэн;
  • Санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх Ард Апп-аар дамжуулан нийт 13.7 тэрбум төгрөгийн зээлийг 33,000 гаруй харилцагчдад олгосон байна; 
  • Япон улсын Крауд Кредит сантай хамтран ажиллах гэрээ байгуулж, нийт 5 сая долларын санхүүжилт авахаар тохиролцсоны дагуу тайлант хугацаанд гэрээний дагуу гурван удаагийн санхүүжилтийг авсан байна.

“Ард Кредит ББСБ" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ