• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55019.79

( 512.73 0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55019.79 512.73
MSE A Индекс 20877.17 154.09
MSE B Индекс 14279.82 130.66

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-26 15:21:08

Энэ өдөр нийт 94,349,926,659 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-12-26 11:07:11

Монгол Улсын “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тухайн өдөр ажиллахгүй тул үнэт цаасны арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ТАЛХ ЧИХЭР” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-13 13:28:12

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Талх чихэр” ХК 2019 оны эхний хагас жилийн  санхүүгийн болон үйл ажиллагааны  тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • “Талх чихэр” ХК 25.3 тэрбум төгрөгийн  борлуулалт хийж, 751.1 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Борлуулалтын орлого 2018 оны мөн үеэс 5.2  тэрбум төгрөгөөр өсч, ашигт ажиллагааны түвшин 0.75 болж өмнөх оны мөн үеэс 0.01 пунктээр өссөн байна.

  • Олон улсын хүнсний  аюулгүй байдлын удирдлагын  тогтолцооны ISO 22000:2005 стандартын гэрчилгээг баталгаажуулах шалгалтад орж, уг стандартыг амжилттай хэрэгжүүлж байгаагаа баталгаажуулжээ.

  • ТОП-100  аж ахуйн нэгжид сүүлийн жилүүдэд тасралтгүй багтаж, Нийслэлийн шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарсан байна.

  • Нийгмийн хариуцлагын хүрээнд “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрийг амжилттай явуулсан байна. 

  • 105 харилцагчтай түншийн гэрээ шинээр байгуулан ажилласны зэрэгцээ 3000 харилцагчдыг нэгтгэсэн арга хэмжээг зохион байгуулсан. 

  • “Та Чи” бэйкери  Хотол үйлдвэр, “Та Чи” Март 5-р салбарыг нээн ажиллуулж байна.

“Талх Чихэр” ХК  энэ  ондоо багтаан  харилцагч   хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнүүдийн нэр төрлийг нэмэгдүүлэхээс гадна үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг шат дараалалтайгаар хийж байгаа тухай танилцууллаа.

Хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ