• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНДМН ББСБ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР О.БОЛДБААТАР ТОМИЛОГДЛОО

2019-08-26 15:43:33

"ЛэндМН ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 8 сарын 15-ны өдрийн хурлын 19/40 шийдвэрээр О.Болдбаатарыг компанийн гүйцэтгэх захирлаар томилсныг Санхүүгийн зохицуулах хороо хянаж үзэн 2019 оны 8 сарын 23-ны өдрийн 7/3136 тоот албан бичгээр тус компанийн гүйцэтгэх захирал Булган овогтой Гантулгыг өөрчилж, шинээр томилогдож буй гүйцэтгэх захирал О. Болдбаатарыг "ЛэндМН ББСБ" ХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байна.  

Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал О.Болдбаатарын мэргэжил, ажлын туршлагын талаарх дараах мэдээллийг "ЛэндМН ББСБ" ХК-аас ирүүлсэн байна: 

Мэргэжил: Санхүүч, аудитор мэргэжилтэй, ОУ-ын Мэргэшсэн Нягтлан Бодогч 

Ажлын туршлага:

  • 2004–2005 онд Турк улсын "Denge Denetim/Mazars" компанид аудитор
  • 2005–2006 онд "Далайван Аудит" ХХК-д Ахлах аудитор
  • 2006–2009 онд "Эрнст энд Янг Монголиа" компанид Ахлах аудитор
  • 2010–2015 онуудад "PwC Монголиа" компанид  Ахлах менежер
  • 2015–2016 PwC компанийн Их Британи улс дахь салбарт менежер
  • 2016–одоог хүртэл "АНД Глобал" компанийн  үүсгэн байгуулагч,  санхүү эрхэлсэн захирал, "ЛэндМН ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ