• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

“ТАВАНТОЛГОЙ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-08-17 14:14:48

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "Тавантолгой" ХК 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Ж.Доржсүрэн, эдийн засагч Ч.Төрмандах нар 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр  танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хилийн хориг, онцгой нөхцлөөр хил нэвтэрч байгаатай холбоотойгоор нүүрсний экспорт буураад байна. Компани 2020 оны эхний хагас жилд 1.1 сая тонн нүүрс олборлосноос 831.7 мянган тонныг борлуулж, 91.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.9 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Мөн уул техникийн нөхцлөөс шалтгаалан бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор цэвэр  ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс буурч 3.9 тэрбум төгрөгт хүрчээ.

  • "Тавантолгой" ХК нь 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 821 төгрөг буюу нийт 43.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан бөгөөд сүүлийн 15 жилд нийт 519.3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ хуваарилсан байна.

Цаашид борлуултын хэмжээг нэмэгдүүлэх, олборлолтын өртгийг бууруулах, тээвэрлэлтийн зардлыг бууруулахаар ажиллаж байна.

“Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ