• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54715.31

( 173.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54715.31 173.82
MSE A Индекс 20907 17.93
MSE B Индекс 14276.73 19.6

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2021-06-14 05:39:41

Монголын Хөрөнгийн Биржийн TOP-20 индекст багтдаг "Инвескор ББСБ" ХК нь хувийн хэвшлийн түүхэн дэх хамгийн өндөр дүн бүхий нээлттэй өрийн хэрэгслийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн Транч 1-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Инвескор ББСБ" ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баясгалан, “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцож Монголын Хөрөнгийн Биржийн 6491 дэх үнэт цаасны арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.

"Инвескор Бонд" хөтөлбөрийн хүрээнд нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 200,000 хүртэлх ширхэг үнэт цаасыг зах зээл дээр гаргах замаар 20 тэрбум хүртэлх төгрөгийг татан төвлөрүүлэх юм. Тус бонд нь 2 жилийн хугацаатай, жилийн 12-14 хувийн өгөөжтэй бол хүү төлөх давтамж хагас жилд нэг удаа, хүүгийн орлогын албан татвар 5% байна. 

Харин эхний транчийн хувьд 8 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй өрийн хэрэгслийг жилийн 13% хүүтэйгээр худалдан борлуулах ба уг транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 6-р сарын 14-ны өдрөөс 6-р сарын 16-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авна. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ