• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

"МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ" ХХХОС-ИЙН НЭГЖ ЭРХИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2021-08-20 04:06:04

СЗХ-ны даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1/2789 тоот албан бичгээр "Мандал ирээдүйн өсөлт” ХХХОС-гийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон бөгөөд нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг 2021 оны 8 дугаар сарын 19-ны өдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгосон байна.

Нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хөрөнгө оруулагчдын дансанд сангийн нэгж эрхийг байршуулан холбогдох мэдээллийг солилцсоны дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүллээ.

"Мандал ирээдүйн өсөлт” ХХХОС нь  Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 19.7 -д заасны дагуу СЗХ-ноос үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авсны үндсэнд хөрөнгө удирдлагын үйл ажиллагаагаа эхлүүлэх юм. 

СЗХ-ны албан бичгийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ