• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48589.58

( -110.12 -0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48589.58 -110.12
MSE A Индекс 18084.64 -81.3
MSE B Индекс 14458.53 88.44

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-22 17:37:04

Энэ өдөр нийт 78,639,197,470 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

08-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-21 16:23:28

Энэ өдөр нийт 15,536,612,459 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-08-21 09:54:33

Хуваарийн дагуу 2025.08.20-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж, тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж байна.

Мэдээ мэдээлэл

"СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" ХК-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2021-11-15 03:55:57

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (MSE:CUMN)-ийн олон нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд  “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Дэд захирал Т.Хаш-Эрдэнэ, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, андеррайтер "Голомт Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, туслах андеррайтер "Апекс Капитал ҮЦК" ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан менежер Э.Тэмүүжин нар оролцож Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6,596 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.  

Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн анхдагч зах зээлийн арилжаа таван өдөр амжилттай үргэлжилж, нийт 9643 хөрөнгө оруулагчдаас 28.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн бөгөөд анхдагч зах зээлийн захиалга  61 хувиар давж  40 тэрбум төгрөгийн захиалга авсан нь  Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO-нуудын нэг боллоо.

Татан төвлөрүүлсэн хөрөнгийг үнэт цаасны танилцуулгад тусгасаны дагуу  шинэ дэлгүүрийн хөрөнгө оруулалт, түгээлтийн төв болон хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн сайжруулалтанд зарцуулна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ