• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48960.41

( 80.12 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48960.41 80.12
MSE A Индекс 18866.47 9.4
MSE B Индекс 14598.52 15.23

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-19 16:19:41

Энэ өдөр нийт 53,776,088,828 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2025-09-19 13:52:49

Санхүүгийн зохицуулах хорооноос “Говь” ХК-ийн хувьцааны арилжааг зогсоох шийдвэр гарах хүртэл тус компанийн хувьцаа МХБ-ээр хэвийн арилжаалагдах болохыг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж байна.

“ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ”-ЫГ ЦАХИМЖУУЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-09-19 09:27:19

“Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг цахимжуулж, олон нийтэд хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) ГҮТББ, “Зангиа портал” ХХК хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС" ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА

2022-07-06 10:14:58

“Эрдэнэс сольюшинс” ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж буй 1,789,826,652 төгрөгийн үнийн дүн бүхий 16,572,469 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Анхдагч зах зээлийн арилжаагаар 16,572,469 ширхэг хувьцааг олон нийтэд тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 108 төгрөгөөр санал болгосон бөгөөд захиалгын явцад эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан тул Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолын дагуу 1,133,685 ширхэг хувьцааг нэмж, “green shoe” хэрэгжүүлэн нийт 17,706,154 ширхэг хувьцааг олон нийтэд санал болголоо.

Ингэснээр арилжааны системд нийт 1,912,264,632 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааг худалдан авах 1,256 хөрөнгө оруулагчийн 1,258 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ