• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54705.24

( -10.07 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54705.24 -10.07
MSE A Индекс 21000.91 93.91
MSE B Индекс 14085.14 -191.59

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-08 09:46:40

2026 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

2026 ОНЫ 1-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-07 15:44:23

Энэ өдөр нийт 17,851,368,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АРД ДААТГАЛ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-08 16:20:07

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Ард даатгал" (AIC) ХК нь 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. 

Тайлант хугацаанд:

  • 2022.06.30-ны өдрийн байдлаар нийт хөрөнгө 36.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 3.78 хувиар өссөн үзүүлэлт болж байна. 

  • Компанийн зах зээлийн үнэлгээ 18.4 тэрбум төгрөгт хүрэв. 

  • Нийт нөхөн төлбөрийн хэмжээ энэ оны эхний хагаст 4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2 дахин өссөн байна. 

  • 2020 оны 06 дугаар сард 2000 шахам хувьцаа эзэмшигчтэй байсан бол 2022 оны эхний хагас жилд 9700 гаруй хувьцаа эзэмшигчтэй болж өргөжсөн. 

  • "Ард санхүүгийн нэгдэл" ХК тус компанийн нийт хувьцаа болох 25 сая ширхэг хувьцааны 45.4 хувийг эзэмшиж байна. 

Та бүхэн "Ард даатгал" ХК-ийн 2022 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ