• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49561.89

( -45.23 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49561.89 -45.23
MSE A Индекс 19153.08 -44.34
MSE B Индекс 14440.59 96.69

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-10 15:03:09

Энэ өдөр нийт 13,838,747,386 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-10-10 10:06:52

Засгийн газрын купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 4.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

10-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-09 15:37:14

Энэ өдөр нийт 11,516,534,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-09 19:47:26

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Ард санхүүгийн нэгдэл" (AARD) ХК 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. 

  • Тус компани нь сүүлийн 18 сарын хугацаанд 13 компаниар хүрээгээ тэлж, 44 компанитай болсон бөгөөд компанийн нийт үнэлгээ 158.7 тэрбум төгрөг болсон бол нийт хөрөнгийн хэмжээ 270.7 тэрбум төгрөг болжээ. 

  • Тайлант хугацаанд компанийн нийт орлого 4.36 тэрбум төгрөг байсан бол нийт зардлын хэмжээ 5.73 тэрбум төгрөг байна.

  • "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн хувцаа эзэмшигчдийн тоо 61 мянга-д хүрсэн нь 2020 оны эцсээс 5 дахин өссөн үзүүлэлт юм. 

  • "Ард санхүүгийн нэгдэл", "Ард даатгал" болон "Ард кредит ББСБ" хувьцаат компаниуд нийт 3.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ.

  • "Ард" аппликэйшний харилцагчдын тоо 1.03 сая-д хүрсэн нь 18 сарын өмнөх үзүүлэлтээс 63 хувиар өссөн үзүүлэлт юм. 

  • "Ард санхүүгийн нэгдэл" ХК Монголын анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан болох "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" санг үүсгэн байгуулах зөвшөөрлийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан байна. 

  • "Ард санхүүгийн нэгдэл" ХК 4000 гаруй оролцогч бүхий "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулга уулзалтыг зохион байгуулав. 

Та бүхэн "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн 2022 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ