• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48654.06

( 329.43 0.68% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48654.06 329.43
MSE A Индекс 17880.21 199.11
MSE B Индекс 14466.41 -90.73

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-24 15:50:39

Энэ өдөр нийт 15,436,147,453 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

НҮҮРСНИЙ АРИЛЖАА СЭРГЭЖ, БИРЖЭЭР 800 МЯНГАН ТОННЫГ БОРЛУУЛСАН, ДӨРӨВДҮГЭЭР САРД ОНЫ ЭХНИЙ 3 САРД АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2025-04-24 12:07:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөний www.ubn.mn сайтын сэтгүүлчид өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал болон нүүрсний арилжааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх ярилцлагын хэсгээс тоймлов.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА

2025-04-23 18:09:46

Өдөрлөг 4, 5 дугаар саруудад “Сити” их сургууль, МУИС-ийн бизнесийн сургуулиудад үргэлжлэн, өдөрлөгт хамрагдсан сургуулийн оюутнууд Санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудтай танилцах аялалд хамрагдсанаар өндөрлөх юм.

Мэдээ мэдээлэл

"ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ 2025" ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ, МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА

2025-04-04 16:38:13

Өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан "Өсөлттэй Өмнөговь-Хамтын Ажиллагаа 2025" өргөн хэмжээний зөвлөлдөх уулзалтад биржийн үйл ажиллагааг танилцуулсан илтгэл тавьж оролцлоо. Арга хэмжээнд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсоноос гадна Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, мөн Мандал санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг нар илтгэл танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд панел хэлэлцүүлэг өрнөж, модератороор Bloomberg TV Mongolia-гийн мэдээний хэлтсийн захирал З.Энхболор, зочдоор Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Мандал Даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг, Монголын Хөрөнгийн Биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан нар оролцож, хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэн хэлэлцлээ.

Монголын Хөрөнгийн Биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн:

"БНХАУ-ын нүүрсний зах зээл дээр нүүрсний ханш унасан гэдэг мэдээ гарлаа. Бирж нь нүүрсний үнэ ханшийг өсгөх, бууруулах зэрэг гадаад хүчин зүйлсийг удирдах үйлдэл хийж чадахгүй. Бид зөвхөн дотоод хүчин зүйлс дээр арга хэмжээ авах боломжтой. Иймд бид дөрвөн үе шатлалтайгаар арга хэмжээ авч эхэлсэн. Юуны түрүүнд одоо биржээр зарагдаж буй нүүрсний арилжааны гэрээний үнийн дүнгүүдийг индексжүүлсэн буюу зах зээлийн ханшийн уналт, өсөлттэй уялдсан байдлаар хөдөлдөг болгосон. Ингэснээр худалдан авагчийн өндөр дүнтэй гэрээ хийсний дараа нүүрсний үнэ дахиад буурах вий гэх айдсыг арилгаж, нөгөө талдаа худалдагч талыг бага дүнтэй гэрээ хийсний дараа үнэ өсчих вий гэх айдас эрсдэлээс хамгаалж өгсөн юм. Нэгдүгээр шатны энэхүү ажил хийгдэж дууссан тул одоо дараагийн үе шатны ажлууд дээр төвлөрөн ажиллаж байна."

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ