Өнөөдөр /2026-01-12/ Сангийн яамны дэд сайд Б.Хулан болон Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай нар Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны өнөөгийн байдал, 2026 онд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар тус тус танилцуулж, цаашид зах зээлийн хөгжлийг дэмжихэд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцов.
Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



