• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49511.66

( -390.81 -0.78% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49511.66 -390.81
MSE A Индекс 18094.83 -133.02
MSE B Индекс 14513.59 -145.79

Мэдээ мэдээлэл

"ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-05-14 18:02:35

Тус компани нэгж хувьцаанд 4,140 төгрөгөөр тооцож, нийт 270,598,680 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ.

ЗЭСИЙН ҮНЭ ТОНН ТУТАМД 85 АМ.ДОЛЛАРААР ӨСЧ, АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАГДЛАА

2025-05-14 17:08:30

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 22.35 хувийн зэсийн агуулгатай, 5000 НМТ /нойтон метр тонн/ 4530 ХМТ /хуурай метр тонн/ баяжмалыг 9,841,017 ам.доллароор арилжааллаа.

05-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-14 17:00:44

Энэ өдөр нийт 37,205,492,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АРХУСТ ШУНХЛАЙ” ХК-ИЙН 56 ХУВИЙГ ЭЗЭМШИГЧ ТАЛААС БУСАД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ӨМЧЛӨЛД БАЙГАА ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛЫГ СЗХ ЗӨВШӨӨРЛӨӨ

2012-10-18 18:20:09

       Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1, 6.2.2, Компанийн тухай хуулийн 57.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11.2, 34.1.8, Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос "Архуст шунхлай" ХК (MSE : SUN)-ийн нийт гаргасан 75,874 ширхэг хувьцааны 56 хувь буюу 42.438 ширхэг хувьцааг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд болох “Евроазиа Капитал Монголиа” ХХК, Г.Оюунболд нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 44 хувь буюу 33,436 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 100 /нэг зуу/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч хүчинтэй байх хугацааг 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоол гаргав.

Ар хуст-Шунхлай ХК (MSE : SUN)-ийн тухай:
Хаяг: Төв аймаг, Архуст сум
Захирлын нэр: Д.Атар
МХБ-д бүртгүүлсэн огноо: 1992-05-09
Хувьцааны төрөл: Энгийн
Нийт гаргасан хувьцаа: 75,874
Төрийн мэдэлд: 0
Нэрлэсэн үнэ: 100
Хаалтын ханш: 18.4
Үйл ажиллагааны чиглэл:
ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэл

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Алба