• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49195.86

( 156.85 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49195.86 156.85
MSE A Индекс 19176.59 46.75
MSE B Индекс 14437.33 -8.21

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-27 15:28:25

Энэ өдөр нийт 3,376,185,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025-10-27 14:17:50

“Говь” ХК-ийн 10.3 хувийн хувьцааг эзэмшиж буй 25,000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хамгаалагдах хүртэл тус компанийн хэлбэрээ өөрчлөх ажиллагааг зогсоосон болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДАД “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-27 10:43:49

Тус өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ОСЛОГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ “МИЛЛЕНИУМ АЙ ТИ” СИСТЕМИЙГ ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНДАА АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

2012-11-23 12:53:52
     Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлсэн арилжаа, төлбөр тооцоо, хадгаламжийн цогц шийдэл бүхий “Миллениум Ай Ти” системийг дэлхийн 20 гаруй орны 30 гаруй хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагууд ашигладаг билээ. Тус системийг ашиглагч орны тоо нэгээр нэмэгдэж, Норвеги Улсын Ослогийн хөрөнгийн бирж “Миллениум Ай Ти” системийг амжилттай суурилуулан, 2012 оны 11 дүгээр сарын 22-ноос эхлэн арилжаандаа ашиглаж эхлээд байгаа тухай Лондонгийн хөрөнгийн бирж группын охин компани “Миллениум Ай Ти” компаниас мэдээллэлээ.
      “Миллениум Ай Ти” системийг Монголын хөрөнгийн зах зээлд 2012 оны 7 дугаар сарын 2-ноос эхлэн нэвтрүүлснээс хойш, системийн үйл ажиллагаа аливаа доголдол, сааталгүй хэвийн явагдаж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Алба