• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54179.17

( 269.05 0.5% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54179.17 269.05
MSE A Индекс 20665.46 73.26
MSE B Индекс 14155.75 175.37

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ЭЭС МЭДЭГДЭЛ ИРҮҮЛЛЭЭ

2020-07-31 17:14:00

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (TSX:ERD | MSE:ERDN) нь хаалттай хүрээнд нэмэлт үнэт цаас гаргах замаар нийт 20 сая канад долларын хөрөнгийг татан төвлөрүүлсэн тухай 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн билээ. 

Энэхүү санхүүжилтийн хүрээнд тус бүрийг $0.45 кан.доллараар үнэлсэн 33,333,333 нэгж захиалгын баримтыг ноён Эрик Спроттын эзэмшдэг хуулийн этгээд худалдан авч, түүнтэй зэрэгцэн тус бүрийг $0.45 кан.доллараар үнэлсэн 11,111,111 ширхэг үнэт цаасны нэгжийг гаргасан байна. Захиалгын баримтууд нь үнэт цаасны нэгжид хѳрвѳх боломжтой бѳгѳѳд үнэт цаасны нэгж бүр нь Компанийн нэг энгийн хувьцаа болон энгийн хувьцаа худалдан авах эрх болох нэг варрантаас бүрдэх юм. Варрант бүр нь санхүүжилт хаагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд нэг энгийн хувьцааг $0.60 кан.доллараар худалдан авах эрхийг олгох ба тодорхой нѳхцөлүүдийг биелүүлснээр захиалгын баримтууд нь нэмэлт нѳхцѳлгүйгээр үнэт цаасны нэгжид хѳрвѳх аж. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ