• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51251.05

( -186.87 -0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51251.05 -186.87
MSE A Индекс 19468.17 53.45
MSE B Индекс 14764.6 -29.01

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-02 16:28:05

Энэ өдөр нийт 6,968,601,862 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАХЬКО" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2025-12-02 16:12:30

"Тахько" ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 32 тоот албан хүсэлтийн дагуу нэг бүр нь 168 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,189,983 ширхэг хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЖ, I ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2025-12-02 14:03:36

“Шунхлай” ХХК-ийн өрийн хэрэгслийн 1 дүгээр транчийн анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 5 өдрийн хугацаанд явуулах бөгөөд Транч 1 бондод 50.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. 

Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРАЦИ НЬ 2020 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2021-03-17 10:22:27

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци 2020 оны 12-р сарын 31-нд дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан болон Баян Хѳндий Алтны Тѳслийн талаар олон нийтэд мэдээллээ. Өнгөрсөн жил “Ковид-19 цар тахлын нөлөөллийг үл харгалзан Баян Хөндий Алтны Төслийн хөгжүүлэлт болон Хөндий Алтны Дүүргийн өндөр агуулга бүхий нөөцийг тэлэх гол зорилтуудын хүрээнд үр дүнтэй ажилласан бөгөөд 2020 оны 10-р сард Канадын Экспорт Хөгжлийн Агентлагтай (“EDC”) санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурсан ба нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэснээр уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн дийлэнх хөрөнгийг төвлөрүүлэх боломжтой болсон байна.

Мөн уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны дундуур бүтээн байгуулалт эхлүүлэх шийдвэрийг гаргахаар төлөвлөж байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ