• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55038.51

( 99.94 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55038.51 99.94
MSE A Индекс 21138.99 54.94
MSE B Индекс 14444.85 119.03

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ СЕМИНАР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-20 14:24:00

“Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавин, уул уурхайн бүтээгдэхүүний эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломжууд, ирээдүйн төлөвийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээ мэдээлэл өгч, санал солилцлоо.

1-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-20 14:14:57

Энэ өдөр нийт 4,164,513,500 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-20 12:59:40

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Хөрөнгө оруулалт, худалдааны газартай хамтран “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж” сэдэвт сургалт зохион явууллаа.

Мэдээ мэдээлэл

"ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-20 12:59:40

2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн танхимд “Монголын хөрөнгийн бирж” ХК нь Хөрөнгө оруулалт, худалдааны газартай хамтран “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж, механизмууд, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа, бонд гаргахад тавигдах шаардлага, бүртгэлийн үйл явцын талаар бодит жишээ, туршлагад тулгуурласан мэдлэг мэдээллийг салбарын мэргэжилтнүүд оролцогчдод хүргэлээ.

Сургалтын арга хэмжээг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат нээж үг хэлсэн бол Хөрөнгө оруулалт, худалдааны газрын гүйцэтгэх захирал Б.Зандан хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулагчдад үзүүлэх татварын хөнгөлөлт, дэмжлэгийн талаар танилцуулга хийлээ.

Мөн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж хөрөнгийн зах зээлийн өнгөрсөн болон өнөөгийн нөхцөл байдал цаашдын боломжийн талаар илтгэл тавьсан бол Хяналт, зохицуулалтын газрын бүртгэлийн ахлах мэргэжилтэн М.Энхтуяа “Үнэт цаасны бүртгэлийн ач холбогдол” болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын дагуу үнэт цаас бүртгүүлэхэд тавигдах шалгуурын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Түүнчлэн “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал Н.Нарангэрэл “Хөрөнгийн зах зээлээс хэрхэн санхүүжилт татах” болон “Үнэт цаас гаргах бэлтгэл” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулж, практик туршлагаасаа хуваалцсан юм.

Сургалтад нийт 23 компани оролцсон бөгөөд хөрөнгийн зах зээлийг ашиглан санхүүжилт татах бодит боломж, практик алхмуудыг ойлгож бодит үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, бизнесийн өсөлт, хөрөнгө оруулалтыг тэлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ