• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54478.17

( -541.62 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54478.17 -541.62
MSE A Индекс 20822.95 -54.22
MSE B Индекс 14361.75 81.93

Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

12-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-31 14:19:47

Энэ өдөр Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 13,853,759,108,489 төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-ЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАМЖИЛЛАА

2025-12-31 10:10:00

Энэхүү журмын нэмэлт, өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос батламжилсан өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.

Мэдээ мэдээлэл

"УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2020-06-26 07:11:06

"Улсын их дэлгүүр" ХК-ийн барилгад гал түймрийн аюул нүүрлэж, томоохон гарз хохирол тохиолдсонтой холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн зүгээс хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд нөхцөл байдлын талаар үнэн бодит мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэж ажиллах талаар 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр явуулсан албан тоотын хариуг ирүүллээ. Үүнд: 

  • Учирсан хохирлын хэмжээг тогтоох, хор хохирлыг бууруулах, үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОБЕГ, НМХГ, Шүүхийн шинжилгээний хүрээлэн, цагдаагийн албан хаагчид болон даатгалын байгууллагын шинжээчидтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд хохиролын хэмжээг бүрэн тодорхойлж дуусаагүй байна
  • "Улсын Их Дэлгүүр" ХК нь "Номин даатгал" ХХК-тай Үл хөдлөх хөрөнгийн даатгал, Байгууллагын хариуцлагын даатгалын гэрээг тус тус байгуулсан байсан.
  • Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг албаны ёсны дүгнэлт гарсны дараа тодорхойлохоор ажиллаж байгаа талаар хариу албан тоотоор ирүүлсэн бөгөөд цаашид боломжит бүх мэдээллийг тухай бүр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан хувьцаа эзэмшигч нартаа хүргэн ажиллахаа илэрхийлсэн байна.

Албан тоотын дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ